“НОГООН ӨЛГИЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “ХОГ БИШ МОД ТАРЬЖ НОГООН ӨЛГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ НЭГ. ЗОРИЛГО Баян-Өлгий аймгийн төвийг жишиг ногоон бүс болгох, амьдрах орчноо сайжруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчинг өвлүүлэхэд иргэдийг оролцоог нэмэгдүүлж улмаар байгаль орчноо хайрладаг, экологийн боловсролтой иргэдийг төлөвшүүлсэн “НОГООН ӨЛГИЙ”-г бий болгоход гол зорилго оршино. ХОЁР. ЗОРИЛТ 1. Өлгий сумын өрх бүрийг моджуулах, (2021 оны хоёрдугаарт улирал) 2. Аж ахуй нэгжийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах - ААН бүр 100 ширхэг мод. (2021 оны дөрөвдүгээр улирал) 3. Өлгий хотын хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”-г бий болгох (2022 оны хоёрдугаар улирлаас) 4. Иргэдийн оролцоотойгоор Өлгий сумын жишиг ногоон байгууламжтай гудамжийг бий болгож тохижуулах (2023 оны хоёрдугаар улирлаас) ГУРАВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА 1. Хашаандаа хамгийн олон мод тарьж, арчилж тордсон байх, 2. Тарьсан мод нь зөв байршилд арчилгаа сайн хийгдсэн байх 3. Тарьсан мод бүр амьд байх 4. 2021 оны хавраас тарьсан мод байх 5. Айл хөрш, баг хороондоо үлгэр жишээ байж, бусдад нөлөөлөх санал санаачлагуудыг гаргасан байх. (“Миний хашаа-Манай гудамж” гэх мэт нөлөөллийн ажлыг санаачлан ажилласан бол давуу тал болно.) 6. Хашаандаа мод тарьж буй зургаа өөрийн фэйсбүүк хуудаст хийж “Би УИХ-ын Т.Аубакирын санаачилж буй “НОГООН ӨЛГИЙ” аян нэгдэж мод тарилаа” хэмээн бичиж пост оруулах. Ингэхдээ #nogoon_ulgii хаштагыг постондоо заавал ашиглана. 7. Мод тарьж буйгаа зураг болон бичлэгээр баталгаажуулж https://www.facebook.com/aubakir.mn фэйсбүүк хаягт өөрийн нэр, аль баг хорооны иргэн болохоо бичиж илгээнэ. ДӨРӨВ. ШАГНАЛЫН САН 1. Нийт 30 сая төгрөгийн шагналын сан 2. Дээрх шаардлагуудыг хангасан нийт 30 айлыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнана ТАВ: ХАМРАХ ХҮРЭЭ 1. Өлгий сумын төвд харьяалагдаж буй бүх хашаатай айл өрхүүд ЗУРГАА: ХАМРАХ ХУГАЦАА 1. 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл Уралдааны талаар асуух асуулт байвал доорх утсаар холбогдон мэдээлэл авна уу. Гишүүний зөвлөх М.Арманбек: 99477222 Гишүүний Бие төлөөлөгч Ж.Асылбек: 99905661 УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.АУБАКИР -ИЙН АЖЛЫН АЛБА
Enter the password to open this PDF file:
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-