“НОГООН ӨЛГИЙ” аяны хүрээнд зохион байгуулж буй ““ХОГ БИШ МОД ТАРЬЖ НОГООН ӨЛГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” уралдааны удирдамж НЭГ. ЗОРИЛГО Ирээдүйн байгаль орчноо хайрладаг, экологийн боловсролтой иргэн төлөвшүүлэх, “Ногоон Өлгий хот”-ыг бий болгоход айл өрх бүрийг оролцуулах. ХОЁР. ЗОРИЛТ 1. Өлгий сумын төвд нийтээрээ 100 мянган ширхэг мод тарих 2. Өлгий сумын өрх бүрийг моджуулах, (2021 оны хоёрдугаарт улирал) 3. Аж ахуй нэгжийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах - ААН бүр 100 ширхэг мод. (2021 оны дөрөвдүгээр улирал) 4. Өлгий хотын хосуудын нэрэмжит “Хайрын модон төгөл”-г бий болгох (2022 оны хоёрдугаар улирлаас) 5. Өлгийн сумын жишиг гудамж бий болгож тохижуулах (2023 оны хоёрдугаар улирлаас) 6. Өлгий хотын тоосжилтыг багасгах ГУРАВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА 1. Хашаандаа хамгийн олон мод тарьж, арчилж тордсон байх, 2. Тарьсан мод нь зөв байршилд арчилгаа сайн хийгдсэн байх 3. Тарьсан мод бүр амьд байх 4. 2021 оны хавраас тарьсан мод байх 5. Айл хөрш, баг хороондоо үлгэр жишээ байж, санал санаачлагуудыг гаргасан байх. (“Миний хашаа- Манай гудамж” гэх мэт нөлөөллийн ажлыг санаачлах гэх мэт) 6. Хашаандаа мод тарьж буй зургаа өөрийн фэйсбүүк хуудаст хийж “Би УИХ- ын Т.Аубакирын санаачилж буй “Ногоон-Өлгий” аян нэгдэж мод тарилаа” хэмээн бичнэ. Ингэхдээ #nogon_ulgii хаштагыг постондоо заавал ашиглана . 7. Мод тарьж буйгаа зураг, бичлэгээр баталгаажуулах 8. https://www.facebook.com/aubakir.mn фэйсбүүк хаягт өөрийн зураг, нэрээ бичиж илгээнэ. ДӨРӨВ.ШАГНАЛЫН САН 1. Нийт 30 сая төгрөгийн шагналын сан 2. Дээрх шаардлагуудыг хангасан нийт 30 айлыг тус бүр 1 сая төгрөгөөр шагнана ТАВ: ХАМРАХ ХҮРЭЭ 1. Өлгий сумын төвд харьяалагдаж буй бүх хашаатай айл өрхүүд ХУГАЦАА: ХАМРАХ ХУГАЦАА 1. 2021 оны 4 дүгээр сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Т.АУБАКИР -ИЙН АЖЛЫН АЛБА 2021 оны 3 дугаар сарын 28
Enter the password to open this PDF file:
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-