Гол дүгнэлт: Хувийн ААНБ - уудын 21.3 хувь нь сургалтын хэрэгцээгээ үнэлэхдээ сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгааны арга(Training Need Asessment) - д үндэслэдэг байгаа нь харьцангуй бага хувьтай байна. Энэ нь “Training Need Assessment” аргачлалын талаарх ойлголт хувийн ААНБ - д дутма г байгаатай холбоотой болохыг илтгэж байна Цаашид хувийн ААНБ - ын ажилчдад харилцааны ур чадвар, асуудал шийдвэрлэх ур чадвар, стратеги төлөвлө лт, багаар ажиллах ур чадвар ыг дээшлүүлэх эрэлт харьцангуй өндөр байх төлөвтэй байна. а Монгол улсын хувийн хэвшлийн ААНБ - ын сургалтын хэрэгцээ, зан төлөвийг тодорхойлох судалгааны үр дүнгийн тайлан ОБЗЕРВ Консалтинг, Зөвлөх үйлчи лгээний байгууллага болон Зайгал Судалгааны Институт ТББ хамтран “Монгол улсын хувийн хэвшлийн байгууллагуудын сургалтын зан төлөв, хэрэгцээг тодорхойлох нь” сэдэвт судалгаа г амжилттай явуулж дуусгалаа. Уг судалгаагаар Монгол Улсын хувийн ААНБ - ын сургалтын хэрэгцээг тодорхойлох арга, зан төлөвийн байдалд үнэл гээ өгч, цаашдын сургалтын хэрэгцээний чиглэлийг тодорхойлохыг зорьлоо. Дүгнэлт 1 Сургалтын байгууллага сонгох шалгуур үзүүлэлтэд багшийн ур чадвар, сургалтын үр өгөөж сайн байх нь хамгийн чухалд тооцогдож байна. Дүгнэлт 2 Сургалтын байгууллагын үйлчилгээнд хувийн ААНБ - ын сэтгэл ханамж харьцангуй өндөр байна. Дүгнэлт 3 Сургалтын хэрэгцээ тодорхойлох судалгаан ы аргад үндэслэн сургалтын хөтөлбөрийг сонгосноор сургалт харьцангуй сайн үр дүнтэй хэрэгждэг. Дүгнэлт 4 Түгээмэл тохиолдолд хувийн ААНБ - ууд сургалтын үр дүнг тус сургалтад хамрагдсан ажилтнууд, мөн ажилтнуудын ур чадварын өсөлтөөр үнэлдэг. Дүгнэлт 5 Хувийн ААНБ - ын дийлэнх нь цахи м сургалтын тогтолцоог хүлээж авах бололцоотой ба цаг хугацаа, төсвийг хэмнэх ач холбогдолтой гэж үзэж байна. Үр дүн 1: Судалгаанд хамрагдсан хувийн ААНБ - ын 22.2 хувь нь аж үйлдвэр, 20.5 хувь нь жижиглэн болон бөөний худалдаа байв. ЗУРАГ 1 Хувийн ААНБ - ы н бизнес үйл ажиллагааны чиглэл Үр дүн 2: Нийт судалгаанд оролцогчдын 27.5 хувь нь ажилчдын санал хүсэлтээр, 23.8 хувь нь удирдлагын санал хүсэлтээр байгууллагынхаа сургалтын хэрэгцээг тодорхойлдог байв. ЗУРАГ 2 Сургалтын хэрэгцээг тодорхойлох арга Судалгаанд оролцсон байгуулагуудын сургалтанд зарцуулах т өсвийн хэмжээ тархалтын байдал Регрессийн шинжилгээний дүнгээр байгууллагын ажилтны тоо нэгээр нэмэгдэхэд ж илд зарцуулах төсвийн хэмжээ 50 774 төгрөгөөр нэмэгддэг байна. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагуудын 29 хувьд үйл ажиллагаа явуулсан жил 1 - ээр нэмэгдэхэд зарцуулах төсвийн хэмжээ 724 627 төгрөгөөр нэмэгддэг байна. Үр дүн 3 : Хувийн ААНБ - ын 27.9 хувь нь сургалтад хамрагдсан ажилтнуудын үнэлгээгээр, 26.3 хувь нь ажилтны ур чадварын өсөлтөөр, 21.8 хувь нь гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн сайжралтаар (KPI) сургалтын дараах үр дүнг үнэлдэг байна ЗУРАГ 3 Хувийн ААНБ - ын сургалтын үр дүнгийн үнэлгээний арга Үр дүн 4 : Сургалтын нийт төсөвт эзлэх хувийн жин: Дээд түвшний удирдлагын сургалтын зардлын төсөвт эзлэх хувь ААНБ - ын 43.8 хувьд бага, 28.6 хувьд дунд зэрэг байна. Сургалтын ач холбогдлын зэрэг: Дээд түвшний удирдлагуудын сургалтыг 45.7 хувь нь өндөр, 28.6 хувь нь дунд, 25.7 хувь нь ач холбогдол багатай гэж үзсэн. Сургалтын хэлбэр: Дээд түвшний удирдлагуудын сургалтыг 27.3 хувь нь ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ, 15.9 хувь нь танхимын сургалт/лек ц/ хэлбэрээр явуулах нь үр дүнтэй гэж үзжээ. ЗУРАГ 4. Дээд түвшний удир длагуудын сургалтын ач холбогдлын зэрэг , төсөв зарцуулалтын хувь , сургалт орох хэлбэр Үр дүн 5: Сургалтын нийт төсөвт эзлэх хувийн жин: Нийт ажилчдыг хамруулах сургалтын зардалд эзлэх хувийн жин 36.2 хувьд өндөр байв. Сургалтын ач холбогдлын зэрэг: Нийт ажилтнуудыг сургалт 46.7 хувьд ач холбогдлын зэрэг өндөр байв. Сургалтын хэлбэр: Нийт ажилтныг хамруулсан сургалтыг зөвхөн байгууллагын хэрэгцээнд суурилсан цогц хөтөлбөрийн үйлчилгээг авах хэлбэрээр 28.2 хувьд, ажлын байран дахь сургалт хэлбэрээр явуулах нь 19.8 хувьд үр дүнтэй гэж үзсэн байна. ЗУРАГ 5. Ажилчдыг нэгтгэх, харилцаа хандлагыг сайжруулах, байгууллагын соёл бүрдүүлэх сургалт Үр дүн 6: Дараагийн жилүүдэд байгууллагын ажилчдад дараах ур чадварууд тодорхой хэмжээнд хэрэгцээтэй байна. ЗУРАГ 6. Байгууллагын цаашдын хэрэгцээтэй ур чадварууд