Монгол улсад түгээмэл хэрэгжүүлж буй х үнсний аюулгүй байдлын олон улсын стандарт хэрэгжүүлэх ач холбогдол А.Эрдэнэчимэг (Ph.D) Обзерв Консалтинг ЗҮБ - н хүнсний аюулгүй байдлын зөвлөх Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлын асуудал өнөөдөр дэлхий нийтээр хурц асуудлын нэг болоод байна. Учир нь улс орнуудад хоол хүнснээс үүдэлтэй бактерт хордлогын тохиолдолд буурахгүй, харин ч эсрэгээрээ нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр (WHO) дэлхийн хүн амын 10 хүн тутмын 1 нь ямар нэгэн байдлаар хоол, хүнснээс үүдэлтэй хордлогот өвчнөөр өвчилсөн байдаг ба жил бүр 420,000 хүн амь насаа алддаг, нийт өвчлөгсдийн 40% нь 5 наснаас доош насныхан байдаг, харин эдгээр бага насны хүүхдүүдийн 125,000 нь амь насаа алддаг байна [3 ]. Манай улсын статистикий г мэдээг сүүлийн 10 жилээр авч үзвэл : Хүснэгт 1 * Бактерийн гаралтай хоолны хордлогын тохиолдол, 2014 – 2023 он * * Он 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 Арван жилийн дундаж Бактерийн гаралтай хоолны хордлого 548 482 430 133 554 826 199 108 67 263 361 * 2024 оны статистик мэдээлэл бүрэн нийтдлэгдээгүй байгаа тул 2023 он хүртэлх сүүлийн 10 жилийг авч үзэв. ** Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт 2020 - 2023 тайлангууд, Эрүүл мэндийн хөгжлийн төв Хүснэгт 1 - ээс харахад 2023 оэы байдлаар хоолны хордлогын тохиолдол 10 жилийн дундажтай харьцуулбал 98 тохиолдлоор бага байгаа хэдий ч өмнөх 2022 онтой харьцуулбал 196 тохиолдлоор буюу 3.9 дахин өссөн , 2021 онтой харьцуулбал 155 тохиолдлоор, 2020 онтой харьцуулбал 64 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс дүгнэвэл сүүлийн 4 жил дараалан өссөн үзүүлэлттэй байгаа нь Энэ нь хоол, хүнснээс үүдэлтэй хордлогот өвч ний тохиолдолд цаашид өсч болохыг илтгэж байна. Тэгвэл хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, зарим тохиолдолд үхэлд ч хүргэж болзошгүй аюултай хоол хүнснээс үүдэлтэй хоолны бактерт хордлогыг н эмэгдүүлэхгүй байхад хэн, хэрхэн анхаарах шаардлагатай вэ? Хоолны хордлогыг бууруулах боломж нь аюулын дүн шинжилгээ эгзэгтэй цэгийн хяналтын тогтолцоо (HACCP) юм гэдгийг ДЭМБ - с 1993 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байдаг [4 ]. Ингэснээр НАССР нь дэлхийн хамгийн эхний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний түүхи й эд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах тогтолцоо болсон билээ. Өөрөөр хэлбэл хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нар НАССР тогтолц оог хэрэгжүүснээр хоол хүнснээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх боломжтой болох бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэс нь болж байна. Нөгөөтэйгүүр дэлхийн олон улс орнуудад НАССР тогтолцоог хэрэгжүүлэх нь хуулийн зайлшгүй шаардлага байдаг, харин манай улсад одоогоор хуулийн зайлшгүй шаардлага болоогүй сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэхээр зааж өгсөн байдаг [1,2]. НАССР тогтолцоо нь олон улсын бусад стандартуудтай ямар хамааралтай вэ? Олон улсад мөрдөж буй хүнсний аюулгүй байдлын стандартууд нь НАССР дээр суурилсан байдаг ба хүнсний аюулгүй байдлын менемжентийн тогтолцоо ISO 22000 ( ХАБМТ ISO 22000) стандартад НАССР тогтолцооны зарчмууд тусгагдсан байдлыг харуулбал [6] Зураг 1. НАССР тогтолцоо болон ISO 22000 стандартын харилцан хамаарал Үүнээс үзвэл ISO 22000 стандарт нь мөн адил хоол хүнснээс үүдэлтэй хордлогот өвчнөөс сэргийлэхэд ач холбогдолтой байна. Тэгвэл F SSC 22000 гэж юу вэ? Энэ нь хүнсний аюулгүй байдлын тогтолцоог баталгаажуулах бүрэн схем бөгөөд ISO стандартын менежментийн тогтолцооны хандлага (managemnt system approach) болон ISO бүтцэд нийцсэн байдаг [7]. Энгийнээр илэрхийлбэл ISO стандартад суурилсан баталгаажуулалтын схем юм. Яагаад ISO стандартад суурилсан схем гэж байна вэ? Учир нь FSSC схем нь ISO стандартуудын шаардлагаас гадна нэмэлт 18 шалгуур үзүүлэлтийг авч үздэг. FSSC схемийг зургаар илэрхийлбэл: Зураг 2. FSSC схемийн бүрдэл хэсгүүд FSSC схемийн нэмэлт шаардлагуудыг тодруулбал Хүснэгт 2 FSSC 22000 схемийн нэмэлт шаардлагууд Гаднаас нийлүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний хяналт Орчны хяналт Бүтээгдэхүүний хөгжүүлэлт, дизайн Бүтээгдэхүүний шошгололт , шошгон дахь агуулга Хүнсний аюулгүй байдал болон чанарын соёл Эрүүл мэнд Хүнс хамгаалал Чанарын хяналт (Quality control) Тоног төхөөрөмжийн хяналт Хүнсний залилан мэхлэлт, луйврыг бууруулах Тээвэрлэлт, хадгалалт Хүнсний алдагдал ба хаягдал Лого ашиглалт Аюулын хяналт, дамжих бохирдлоос сэргийлэх Харилцаа холбоо Харшил үүсгэгчийн хяналт PRP баталгаажуулалт Олон салбартай байгууллагад тавих шаардлага FSSC схемийн хамгийн том давуу зүйл нь GFSI (Global Food Safety Initiative) хүлээн зөвшөөрөх явдал юм. Энэхүү өгүүллэгт дурдсан НАССР, ISO 22000, FSSC 22000 нь манай улсад хамгийн түгээмэл хэрэгжүүлсэн олон улсын хүнсний аюулгүй байдлыг хангуулах стандартууд бөгөөд АПУ ХК, УБ Гурил ХХК, MSC Coca - Co la ХХК , GN Beverages ХХК, Газар Шим ХК , Premium Nexsus ХК - н CU сүлжээ дэлгүүрүүдэд хоол бэлтгэн нийлүүлэгч нар, мөн манай махны экспортыг тэргүүлэгч Эрдэнэт Махмаркет ХХК, Булган Махмаркет ХХК зэрэг үндэсний томоохон компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг байна. Ийм байдлаар монгол улсад түгээмэл нэвтэрч, хэрэгжиж буй НАССР, ISO 22000, FSSC 22000 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ба хамгийн чухал нь хоол, хүнснээс гаралтай бактерит хордлогыг бууруулах ач холбогдолтой байна. ISO 22000 Хүнсний с үлжээнд тавигдах шаардлага, харилцаа холбоо болон байнгын сайжруулалтыг удирдах нийтлэг систем PRPs Салбарын хүнсний аюулгүй байдлын угтвар нөхцлийг хангах хөтөлбөр (ISO/TS стандарт ) FSSC 22000 Байгууллагын засаглал, менежментийг хангахын тулд хэрэгж үүлэх нэмэлт шаардлагууд Ашигласан материал: 1. Хүнсний тухай хууль 2. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль 3. https://www.who.int/news - room 4. Food safety issues. Introducing the Hazard Analysis Critical Control Point System. WHO, 1997 5. Эрүүл мэндийн үзүүлэлт 2020 - 2023 тайлангууд 6. Food safety system certification 22000. Guidance document: ISO 22000 interpretation 7. fssc.com 8. А.Эрдэнэчимэг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал зөвхөн үйлдвэрийн асуудал биш, BUSINESS.MN сэтгүүлийн 2022 оны дугаар