ОЧИРДОРЖИЙН ГЭРЭЛМАА О.Гэрэлмаа 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Ний с лэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн 10 жилийн сургуульд 1980 - 1990 онд суралцан төгсч, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан болох хүсэлдээ автаж сувилагчийн сургуульд 1990 онд элсэн суралцаж, “Сувилагч” мэргэжил эзэмшин 1992 онд төгсч, “ Хилийн ц эргийн т өв э мнэлэг ” - т сувилагчаар ажиллаж хүн ардын эрүүл , энхийн манаанд зогсож эхэлсэн цагаас хойш эрүүл мэндийн салбартаа тасралтгүй ажиллаж, хөдөлмөрлөж байгаа нэгэн билээ. Ө нөөдрийг хүртэл хугацаанд сурч, боловсорч бусдын адил мэргэжил , мэдлэгээ дээшлүүлж, хөгжин дэвжих хүсэлдээ жигүүрлэн амьдарсаар ЭМШУ ИС - ийн А нагаах ухааны сургуул ийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсч, улмаар эз эмшсэн мэргэжлээрээ “ Эрин ” клиник т их эмч , “ Мобио ” эмнэлэгт хүний их эмч, менежер ээр тус тус ажиллаж, 2011 оноос одоог хүртэл АШУҮИС - ийн Э пидемиологи Б иостатистикийн тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Өөрийн с урч төгссөн хайрт ай сургуульдаа багш мэргэжлээр ажиллах болсондоо туйлын их баяртай байдги йн зэрэгцээ Монгол Улсын 21 аймаг, Нийслэлийн 9 дүүрэг, БНХАУ - ын ӨМӨЗО, БНСУ, В ье тнам зэрэг улс орнуудаас элсэн суралцагчдыг А нагаах ухааны сургуулийн алтан босгоор алхан орсон цагаас нь хойш , өөрийн сурч мэдсэн эрдэм , мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд хү чээ өргөж , онолын мэдлэг эзэмшүүлэх, практикт сурган дадлагажуулах, эрдмийн чуулганд удирдан оролцуулах, гадаадын улс орнуудын тэтгэлэгт сургалтад хамруулах зэрэг ажлыг удирдан зохион байгуулж, хойч үеийн алтан гартнуудыг бэлтгэх ариун үйлсэд бусад эмч, эм нэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж тодорхой үр дүнгээ гаргасны хүчинд 26600 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ийг бэлтгэн гаргасан амжилтыг үзүүлснээрээ бахархан , нэгэн үед суралцан төгссөн та бүхнийхээ нэрийг дуурсгаж яв аа билээ О.Гэрэлмаа нь “ Улаанбаатар хотын сонгогдсон хүн амын дундах осол гэмтлийн тархалт” сэдвээр Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн 2010 оны 6 сарын 21 - ны өдрийн хурлын 9/1/4 дүгээр тогтоолыг үндэслэн “Анагаах Ухааны Магистр” - ын зэрэг хүртсэн. Мөн “Хотын хүн амын уушгины сүрьеэгийн өвчлөл, эрсдэл, хавьтлын судалгаа” нэг сэдэвт бүтээл туурвиж, АШУҮИС - ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 22 - ны өдрийн А/276 тоот тушаалаар “Анагаах ухааны доктор” - ын зэрэг тус тус хамгаал сан байна. 2021 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” 2022 онд “Боловсролын тэргүүний ажилтан” 2024 онд “ Хөдөлмөрийн хүндэт медаль ” тэмдгээр тус тус шагнагдсан байна.