НЭГ.ҮНДЭСЛЭЛ Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Тухай хуульд ААНБ нь ХАБЭА - н удирдлагын асуудлаа мэргэшсэн байгууллага, ажилтнаар гэрээгээр гүйцэтгүүлж болохыг зөвшөөрсөн байдаг. Мөн Монгол Улсын засгийн газрын 2012 оны 122- р тогтоолоор “Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн орчиныг сайжруулах үндэсний хөтөлбөр” гаргаж баталсан байдаг. http://observeconsulting.com/component/content/article/94-2012-11-17-05-38-59 Уг хөтөлбөрт дурдахдаа “ Монгол улсын эдийн засагт уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүч зэрэг эрсдэлтэй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн түвшин өндөртэй салбар давамгайлах чиг хандлагатай боллоо. ...Сүүлийн зургаан жилд гарсан нийт ослын талаас илүү хувь нь уул уурхай, зам тээвэр, барилга, эрчим хүч зэрэг салбарт гарсан бөгөөд осолд залуучиууд илүү өртөж байна. ... Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн өвчн судлалын үндэсний төв ( ХНМӨСҮТ )- өөс гаргасан судалгаанаас үзэхэд мэргэжлээс шалтгаалах өвчиний 8645 тохиолдол бүртгэгдсэнээс 5019 нь уул уурхайн салбарт ажиллагч байна. ... Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2011 оны эхний 3 улиралд 39 аж ахуй нэгж байгууллагын 510 ажлын байранд физикийн 2382, химийн 584 удаагийн хэмжилт шинжилгээ хийхэд нийт физик, химийн үзүүлэлтийн 39.8- 13.8 хувь нь эрүүл ахуйн стандарт хангахгүй байжээ . .. гээд цааш нь.. Монгол улсын нэгдэн орсон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн орчины тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын (ILO) 155- р конвенц, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (WHO)- н гишүүн улсын хувьд мөн Засгийн газрын 2008 - 2012 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зэрэг нь “Хөдөлмөрийн Аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөр” - ийг батлан хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болж байна ” гэжээ. Уг тогтоолын 2.2.2 - т “ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомж стандартыг аж ахуйн нэгж, байгууллага, ажлын байранд мөрдүүлж хэвшүүлэх ; 3.2.5- д “ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын менежментийг системийг 9 хүртэл буюу түүнээс дээш ажиллагчидтай нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад бүрэн нэвтрүүлэх ; гэх мэт зорилтууд тусгагдсан байна. Монгол улсын хууль болон Үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэлттэй уялдуулан бид ХАБЭА - н асуудал нэн чухлаар тавигддаг уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч, боловсруулах аж үйлдвэрийн салбарын аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн Аюулгүй байдал Эрүүл Ахуйн удирдлагын аутсорсингийн цогц үйлчилгээг санал болгож байна. Аутсорсинг үйлчилгээ нь дараа 2 түвшинд хэрэгжих боломжтой. - ААНБ - ын ХАБЭА - н удирдлагыг бүрэн хариуцах - Тодорхой төслийн ХАБЭА - н удирдлагыг хариуцах АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДАД ЗОРИУЛСАН ХАБЭА - Н УДИРДЛАГЫН АУТСОРСИНГ Ү ЙЛЧИЛГЭЭ ХОЁР.ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ Аутсорингийн үйлчилгээний зорилго нь ААНБ - ын ХАБЭА - н гүйцэтгэлийг сайжруулж, хуулийн болон бусад шаардлагад нийцэх нийцлийн түвшинг нь өсгөж ХАБЭА - н эрсдэлээ хянаж удирдаж чаддаг байгууллага болгон төлөвшүүлэхэд чиглэнэ. Аутсорсингийн үйлчилгээний хүрээнд Үйлчлүүлэгчийн үндсэн болон гэрээт ажилтнуудыг сурган дадлагажуулж, цаашид энэхүү ХАБЭА - н удирдлагын тогтолцоогоо байнга сайжруулан удирдаад явж чадах хэмжээнд сурган зүгшрүүлэх юм. ХАБЭА - н зөв зохион байгуулагдсан тогтолцоотой болох нь ХАБЭА - н асуудлаа хянах удирдах, аюултай тохиолдол, осол, аваараас урьдчилан сэргийлэх боломжийг байгууллагад олгодог бөгөөд ХАБЭА - ын удирдлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлсэн байгууллага улмаар ISO45001 ( Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл Ахуй ) стандартаар баталгаажуулалт хийлгэх бүрэн боломжтой болох юм. Энэхүү үйлчилгээг авснаар ямар давуу талтай вэ. - ХАБЭА - н асуудалд зарцуулах хөрөнгө, цаг хугацаа , стресс хэмнэнэ - ХАБЭА - н сайтар төлөвлөгдөж хэрэгжүүлсэн тогтолцоо, ур чадвартай, ойлголттой хүний нөөц, ХАБЭА - н багтай болж үлдэнэ. - ХАБЭА - н асуудал таны сул тал биш таны давуу тал болно - Төрийн болон хяналтын байгууллагын зүгээс ирэх хяналт шалгалтанд хэзээд бэлэн байх, Хэрэв Та - ХАБЭА - н туршлагатай, чадвартай ажилтангүй байгаа бол , - Танай ХАБЭА - н - баг хангалттай үр дүнтэй ажиллаж чадахгүй байгаа бол , - БОЯам, МХЕГ гэх мэт байгууллагуудаас ирдэг хяналт шалгалтууд таны айдас байдаг бол , - ХАБЭА - н холбоотой асуудлаа гартаа хийж удирдахыг хүсэж байгаа бол , БИДЭНД ХАНДААРАЙ. + 976 - 70009001 info@observeconsulting.com Сүх баатарын талба й, Экспресс тауэр , 1502 тоот