HIPPO 2020 АНГЛИ ХЭЛНИЙ ОЛОН УЛСЫН 8-Р ОЛИМПИАД ЯВУУЛАХ ЖУРАМ “ХИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ АНГЛИ ХЭЛ” Олимпиадын тухай Английн боловсролын Gatehouse Awards байгууллагуудаас ивээн тэтгэж, Глобал Хиппо Холбоо зохион байгуулж явуулдаг энэхүү олимпиадыг Монголд 4 дахь жилдээ IEDC (Олон Улсын Боловсрол Хөгжлийн Төв) зохион байгуулж байна. Тус уралдаан нь жирийн болон олон улсын хөтөлбөртэй сургуулиудын 6-12 дугаар ангийн бүх сурагчдад нээлттэй ба өөрийн хүсэлтээр оролцох боломжтой. Зорилго Тус олимпиад нь англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилго бүхий олон улсын олимпиад юм. Олимпиадын журам 1. Хугацаа ба Шалгалт авах газар Уралдаан нь эхний шат, хагас шигшээ, финалын шат гэсэн 3 үе шаттай явагдана. ЭХНИЙ ШАТ: 2020 оны 02-р сарын 8 -нд 10.00 цагаас тус тусын сургууль дээрээ болно. ХАГАС ШИГШЭЭ: 2020 оны 03-р сарын 14-нд 10.00 цагт төвөөс товлосон газарт авна. Шалгалт авах газрыг 3-р сарын эхний долоо хоногт жич зарлах болно. ФИНАЛЫН ШАТ: 2020 оны 5-р сарын 15-17-нд Италийн Венец хотын Лидо Ди Жезоло хэмээх далайн эргийн хотод зохион байгуулагдана. Шалгарсан сурагчдыг зохион байгуулах төвийн төлөөлөгч хариуцан авч явж оролцоно. Мөн сургуулийн төлөөлөгч багш оролцож болно. 2. Бүртгэл ба хураамж “HIPPO” Олимпиадыг зохион байгуулах журам, удирдамжийг сургуулийн захиргаанаас сурагч, багш нарт танилцуулж, 1 багшаар удирдуулан зохион байгуулна. Тухайн Координатор багш нь Англи хэлний багш байх ба сурагчдын бүртгэл, шалгалтын журмыг мөрдөж, шалгалт авах өдрийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллана. Онлайн бүртгэлийн систем. Тухайн сургуулиас оролцох хүсэлтийг ирүүлж, улмаар албан ёсны шалгалтын төв болсны дараа Сургуулийн Координатор багшд бүртгэлийн хуудас очно. Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийн хуудсыг Зохион байгуулах төв оффис хүлээн авч, онлайн бүртгэлийн системд оруулна. Сургуулийн Координаторт онлайн систем рүү нэвтрэх код, нууц үгийг 12-р сарын 20-с хойш бүртгэл хаагдангуут олгох ба сурагчдын бүртгэл, дүнгийн мэдээллийг харах, хэвлэж авах боломжтой. Сурагчид энэхүү олимпиадад зөвхөн өөрийн хүсэлтээр оролцоно. Бүртгэл 2019 оны 11-р сарын 01-ээс 12-р сарын 20 хүртэл явагдах бөгөөд хугацаа сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй болно. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг байна. 3. Олимпиадын материал Эхний шатны (2020 оны 2-р сарын 8) тестийн материалыг тус сургуулийн Координатор багш өөрийн биеэр ирж авах эсвэл урьдчилан мэдэгдсэний дагуу хүргүүлж болно. Тестийн материалыг хугацаанаас өмнө нээхгүй. Шалгалтыг журмын дагуу авсны дараа Координатор багш тус олимпиадыг зохион байгуулах хороон дээр өөрийн биеэр нэн даруй авчирч хүлээлгэж өгнө. 4. Олимпиадын ангилал Оролцогчид Common European Framework дээр суурилсан 7 ангилалд өрсөлдөж, англи хэлний шалгалт өгөх юм. Үүний 5 ангилалд нь жирийн хөтөлбөртэй сургуулиудын сурагчид, 2 ангилалд нь олон улсын хөтөлбөртэй сургуулиудын сурагчид оролцоно. Ангилал Нас Эхний шатны Хагас шигшээ& түвшин Финалын шатны түвшин HIPPO 1 6-р ангийн сурагчид CEFR A1 Young CEFR A2 Young Learners Learners HIPPO 2 7-р ангийн сурагчид CEFR A1 CEFR A2 HIPPO 3 8, 9-р ангийн сурагчид CEFR A2 CEFR B1 HIPPO 4 10, 11-р ангийн сурагчид CEFR B1 CEFR B2 HIPPO 5 12-р ангийн сурагчид CEFR B2 CEFR C1 Жич* 2019 оны уралдаанд сүүлийн шатанд оролцсон сурагчид 2020 оны олимпиадад ижил түвшинд өрсөлдөх боломжгүй. Хүснэгтэд зааснаас өөрөөр сурагчид өөрсдийн түвшингээс дээш ахисан түвшинд өрсөлдөхөд бэлэн гэж үзвэл түвшин ахиж шалгалт өгч болно. Насны дээд хязгаар 19 нас байна. Хэрэв сурагч дор дурдсан нөхцөлд тохирч байвал тусгай ангилалд оролцоно. Үүнд: - Бүх суурь хичээл нь англи хэл дээр явагддаг олон улсын хөтөлбөртэй сургуульд сурдаг бол, - Эсвэл англи хэлээр ярьдаг улс оронд төрж, өсч, 3-аас дээш жил тухайн улс орны сургуульд сурсан бол Ангилал Нас Эхний шатны Хагас шигшээ& түвшин Финалын шатны түвшин HIPPO S1 6-9-р ангийн сурагчид CEFR B2 CEFR C1 HIPPO S2 10-12-р ангийн сурагчид CEFR C1 CEFR C2 5. Олимпиадын эхний шат Олимпиадын эхний шат гурван хэсэг тестээс бүрдэнэ. Үүнд: уншиж ойлгох чадварын тест (олон сонголтот асуулт) ба сонсож ойлгох чадварын тест, англи хэлний хэрэглээ орно. Доорх хүснэгтд тухайн хэсэг бүрт оногдох асуулт, цагийг харуулсан болно. Ижил түвшний бүх оролцогчдын тестийн материал ижил байна. Сургуулийн Координатор багш шалгалтын материалыг хүлээж авах үедээ шалгаж авна. Дараа нь дугтуйлж, өгөгдсөн лац наах ба шалгалт эхлэх үед сурагчдын өмнө лацыг харуулсны дараа задлана. Өнгөрсөн онуудын тестийн материалуудыг www.hippo.mn албан ёсны вэбсайтаас авч ашиглах боломжтой. Асуулт бүрд тохирох зөвхөн нэг зөв хариулт байна. Онооны эрэмбэлэлт унших болон сонсох тестийн дундаж дээр суурилна. HIPPO 1 HIPPO 2 HIPPO 3 HIPPO 4 HIPPO 5 & HIPPO SPECIAL 1 SPECIAL 2 УНШИХ 30 асуулт 34 асуулт 34 асуулт 34 асуулт 40 асуулт 40 асуулт (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) СОНСОХ 20 асуулт 22 асуулт 22 асуулт 22 minutes 22 асуулт 22 асуулт (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) АНГЛИ 20 асуулт 20 асуулт 20 асуулт 20 асуулт 20 асуулт 20 асуулт ХЭЛНИЙ (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр ХЭРЭГЛЭЭ 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо) Нийт авах 80 оноо 86 оноо 86 оноо 86 оноо 92 оноо 92 оноо оноо Хариултыг тусд нь олгосон хариултын хуудас (OMR хуудас) дээр бөглөнө. Ангилал ба хэсэг бүрт оногдох цаг дараах байдлаар байна. HIPPO 1 HIPPO 2 HIPPO 3 HIPPO 4 HIPPO 5 & HIPPO SPECIAL 1 SPECIAL 2 УНШИХ 30 минут 30 минут 35 минут 40 минут 45 минут 45 минут СОНСОХ 20 минут 20 минут 20 минут 20 минут 20 минут 30 минут АНГЛИ 20 минут 20 минут 20 минут 30 минут 30 минут 30 минут ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭ НИЙТ ЦАГ 1 цаг 10 мин 1 цаг 10 мин 1 цаг 15 мин 1цаг 30 мин 1цаг 35 мин 1цаг 45 мин 6. Олимпиадын хагас шигшээ шат Эхний шатны ангилал бүрээс эхний 10% нь хагас шигшээд оролцох эрх авах ба нэрсийг www.hippo-competition.org болон www.hippo.mn вэб хуудаснаас 2020 оны 02-р сарын 22- аас хойш харах боломжтой. Хагас шигшээ шатны тестийн түвшин нь эхний шатныхаас нэг түвшин дээгүүр байна. Хагас шигшээ шатны тест нь уншиж ойлгох тест, бичгийн тест (30 асуулттай), эссэ гэсэн хэсгээс бүрдэнэ. Асуулт бүрд тохирох зөвхөн нэг зөв хариулт байна. Онооны эрэмбэлэлт унших болон бичгийн тестийн дундаж дээр суурилна. HIPPO 1 HIPPO 2 HIPPO 3 HIPPO 4 HIPPO 5 & HIPPO SPECIAL 1 SPECIAL 2 УНШИХ 40 асуулт 34 асуулт 34 асуулт 40 асуулт 40 асуулт 40 асуулт (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) 1 оноо) БИЧИХ Эссе+ Эссе+ Эссе+ Эссе+ Эссе+ Эссе+ 30 асуулт 30 асуулт 30 асуулт 30 асуулт 30 асуулт 30 асуулт (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр (тус бүр 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо)) 1.5 оноо) 1.5 оноо) 1.5 оноо)) Нийт авах 85 оноо 79 оноо 79 оноо 85 оноо 85 оноо 85 оноо оноо Унших тестийн хариултыг өгөгдсөн хариултын хуудсан (OMR хуудас) дээр бөглөнө. Бичгийн тест нь чөлөөт бичлэгийн даалгавар (ангиллаасаа хамаарч 100-200 үг байх) ба мөн 30 асуулттай даалгавар байна. Тус эссе бичлэгийг унших, бичих тестийн оноо тэнцсэн тохиолдолд үнэлэх болно. Ангилал ба хэсэг бүрт оногдох цаг дараах байдлаар байна. HIPPO 1 HIPPO 2 HIPPO 3 HIPPO 4 HIPPO 5 & HIPPO SPECIAL 1 SPECIAL 2 УНШИХ 30 минут 35 минут 40 минут 45 минут 45 минут 50 минут БИЧИХ 45 минут 45 минут 45 минут 45 минут 45 минут 45 минут НИЙТ ЦАГ 1цаг 15мин 1цаг 20 мин 1цаг 25 мин 1цаг 30 мин 1цаг 30 мин 1цаг 35 мин 7. Олимпиадын финалын шат Олимпиадын финалын шатанд оролцогчид Их Британи Улсын Гэйтхаус Авардс байгууллагын 4 чадварыг үнэлэх тестийг өгнө. Жишээ тестүүдийг www.hippo.mn болон www.hippo-olympiad.org сайтаас авч бэлтгэл хийх боломжтой. Финалын шатны тестийн түвшин нь эхний шатныхаас нэг түвшин дээгүүр буюу хагас шигшээ шатны түвшинтэй ижил байна. 8. Хариултыг дүгнэх ба оноогоор эрэмбэлэх Унших, сонсох чадварын тестийг ОMR төхөөрөмжөөр уншиж дүгнэх тул зохих зааврын дагуу бөглөх хэрэгтэй. Хариултын хуудсыг бөглөхдөө бал ба үзэг ашиглана. /хар болон цэнхэр бал/ OMR хариултын хуудасны загварыг www.hippo.mn сайтаас татан авч, дадлага хийх боломжтой. Хариултын хуудсыг зааврын дагуу бөглөөгүй бол үүнийг OMR төхөөрөмж уншихгүй ба сурагч автоматаар оноогоо алдана. Бүх оролцогчдын онооны жагсаалт болон хагас шигшээд шалгарсан сурагчдын нэрсийг 2020 оны 2 сарын 22-ны өдөр гэхэд олон улсын вэб хуудас www.hippo-olympiad.org, Монгол вэб хуудас www.hippo.mn зэргээс тусгай өгөгдсөн ID дугаар, нэрсийн дагуу шалгах боломжтой. Хагас шигшээд оролцогчдын оноо болон финалын шатанд шалгарсан сурагчдын нэрсийг 2020 оны 4 сарын 6-ны өдөр гэхэд www.hippo-olympiad.org, www.hippo.mn вэб хуудаснаас шалгах боломжтой. Сүүлийн шатанд шалгарсан сурагчид 2020 оны 4 сарын 10-ы дотор оролцох эсэх шийдвэрээ баталгаажуулж, виза болон бусад холбогдох бичиг баримтыг цаг алдалгүй бүрдүүлнэ. 9. Финалын шат -Италид Олимпиадын сүүлийн шат 2020 оны 5-р сарын 15-17-нд Италийн Венец хотын Лидо Ди Жезоло хэмээх далайн эргийн хотод зохион байгуулагдана. Шалгарсан сурагчдыг зохион байгуулах төвийн төлөөлөгч хариуцан авч явах ба, сургуулийн багш мөн оролцож болно. Италид уралдаанд оролцох сурагчид замын зардлаа өөрөө даана. Бүх оролцогч сурагч, төлөөлөгчдийг байрлах байр хоолоор үнэгүй хангана. Мөн нэг өдрийн Венец хотын аялал багтах болно. Финалын шатны хөтөлбөрийг уралдааны товлосон өдрөөс 7 хоногийн өмнө веб хуудсанд байрлуулна. Оролцогчидтой жич холбогдож, виз, билет, аялалын даатгал болон бусад аялалтай холбоотой асуудлуудыг нэгдсэн журмаар зохион байгуулна. 10. Шагнал Эхний шат Оролцогч бүх сурагчдад батламж олгоно PTE General англи хэлний үнэлгээний тестийг 20% хөнгөлөлттэй өгөх, Олон улсын үнэлгээний Pearson байгууллагын батламж авах эрхтэй Хагас шигшээ шат Хагас шигшээд шалгарч оролцсон бүх сурагчдад диплом олгоно. PTE General англи хэлний үнэлгээний тестийг 40% хөнгөлөлттэй өгөх, Олон улсын үнэлгээний Pearson байгууллагын сертификат авах эрхтэй Америкийн ахлах сургуулийн хос дипломын онлайн хөтөлбөрийг хөнгөлөлттэй төлбөртэйгээр Монголоосоо судлан Миссури Их Сургуулийн харьяа Ахлах сургуулийн дипломтой төгсөх эрх бүрдэнэ. Финалын шат Сүүлийн шатанд шалгарсан үндэсний аварга сурагчид Италийн Венец хотын Лидо Жесоло далайн эргийн зочид буудалд 3 хоног үнэгүй байрлана (хоол багтсан болно) Венец хотын 1 өдрийн аялал Англи хэл дээрх Бэстсэллэр номууд Финалын шатны тестэд 50%-аас дээш амжилт үзүүлсэн тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний түвшин тогтоосон сертификат олгоно. Ялагч Эхний 3 байр -Медаль, диплом Нэгдүгээр байранд шалгарсан сурагчд Миссури Их Сургуулийн харьяа онлайн ахлах сургуулийн хичээлийг үнэ төлбөргүй судлах эрх олгоно HIPPO 5 ангилалд түрүүлсэн сурагч АНУ-ын Колумбиа мужийн Миссури Их Сургууль дээр 2 долоо хоногийн “Career exploration”- Mizzou International Experience Summer Program- хөтөлбөрт бүтэн тэтгэлгээр хамрагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mie.missouri.edu/ хаягаас авна уу. Багш Финалын шатанд шалгарсан сурагчдын Англи хэлний багш сурагчтайгаа хамт Итали явах эрхтэй. Италийн Венец хотын Лидо Жесоло далайн эргийн зочид буудалд 3 хоног үнэгүй байрлана (хоол багтсан болно) Венец хотын 1 өдрийн аялал 11. Хариуцлага Уралдаанд оролцохоор бүртгүүлснээр тухайн оролцогч уралдааны нөхцөл, дүгнэх, үнэлгээ, шагналыг хүлээн зөвшөөрч байгааг илтгэнэ. Оролцогчдын хувийн мэдээллийг зөвхөн уралдааны зорилгоор ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд дамжуулахгүй болно.
Enter the password to open this PDF file:
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
-